logo

Форекс Проп фирм ба Форекс Брокер 2-ын ялгаа: Форекс арилжаа сонирхогчдод

2025-05-19

Форекс арилжаа сонирхогчдод зориулсан гарын авлага

Форекс арилжаанд анхлан хөл тавьж буй хүнд хамгийн эхэнд тулгардаг асуултуудын нэг бол “Брокер гэж юу вэ?”, “Проп фирм гэж юу вэ?”, “Аль нь илүү тохиромжтой вэ?” гэх мэт ойлголтын зөрүүтэй асуудлууд байдаг. Эдгээр хоёр байгууллагын зорилго, үүрэг, арилжаачинтай харьцах харилцаа эрс ялгаатай тул аль нэгийг сонгохоос өмнө ойлгомжтой, баттай мэдээлэлтэй байх шаардлагатай.

Форекс Проп фирм ба Форекс Брокер 2-ын ялгаа: Форекс арилжаа сонирхогчдод

Брокер гэж юу вэ?

Брокер бол таныг (арилжаачинг) санхүүгийн зах зээлтэй холбож өгдөг зуучлагч байгууллага юм. Та брокерын арилжааны платформд бүртгүүлж, өөрийн хөрөнгөө байршуулан шууд арилжаа хийх боломжтой болдог.

Брокерууд таны өгсөн захиалгыг валютын зах зээл дээр биелүүлдэг бөгөөд та өөрийн мөнгийг ашиглан ханшийн зөрүүнээс ашиг олохыг зорьдог. Өөрөөр хэлбэл, та өөрийн бүх эрсдлийг хүлээж, өөрийн мөнгөөр арилжаа хийнэ. Арилжаанд ашиг гарсан тохиолдолд тэр ашиг 100 хувь танд ногдоно. Харин алдагдал гарвал тэр нь ч мөн адил бүрэн таны хариуцлагад байдаг.

Жишээ нь: Та брокерийн дансанд 1000 ам.доллар байршуулж, EUR/USD валютын хослол дээр 0.1 лот арилжаа хийж байна гэж бодъё. Зах зээлийн хөдөлгөөнөөс хамаарч та 100 долларын ашиг ч олох боломжтой, эсвэл 100 долларын алдагдал ч хүлээж магадгүй. Энэ бүх эрсдэл, үр дүн 100 хувь таны дээр ирдэг.

Брокерын давуу талууд:

  • Та арилжаандаа бүрэн хяналттай байна.
  • Уян хатан арилжаа хийх боломжтой.
  • Ашгийн 100 хувийг өөрөө авна.
  • Арилжааны төрөл бүрийн хэрэгсэл, зах зээлийг сонгон арилжаа хийх боломжтой (форекс, хувьцаа, крипто гэх мэт).

Сул талууд:

  • Арилжааны туршлага багатай үед их хэмжээний алдагдал хүлээх магадлал өндөр.
  • Сэтгэлзүйн дарамт их байдаг (өөрийн мөнгө алдагдаж байгааг харах мэдрэмж).
  • Сургалт, дэмжлэг ховор тохиолдолд л өгдөг.

Проп фирм гэж юу вэ?

Проп фирм буюу proprietary trading firm нь өөрийн мөнгөөр туршлагатай арилжаачдыг ажиллуулж, зах зээл дээр ашиг олох зорилготой байгууллага юм. Эдгээр фирмүүд арилжаачдаас тодорхой шалгалт (evaluation) авч, тэнцсэн хүмүүст өөрийн хөрөнгийг удирдуулах эрх олгодог. Ингэснээр арилжаачин өөрийн мөнгөө эрсдэлд оруулахгүйгээр их хэмжээний хөрөнгөөр арилжаа хийж, олсон ашгаасаа хувь хүртэх боломжтой болдог.

Жишээ нь: Та нэг проп фирмийн сорилтод оролцож, тэдний тавьсан нөхцөлийг биелүүллээ гэж бодъё. Тэд танд 50,000 ам.долларын хөрөнгөтэй арилжааны данс олгож байна. Хэрэв та сард 5,000 долларын ашиг гаргавал фирмийн бодлогоос хамааран та тэр ашгийн 70 хувийг буюу 3,500 долларыг авах боломжтой.

Проп фирмийн давуу талууд:

  • Өөрийн мөнгө эрсдэлд орохгүй.
  • Том хэмжээний хөрөнгөөр арилжаа хийх боломжтой (зарим фирм 100,000 ам.доллар, түүнээс дээш дүн санал болгодог).
  • Ашигтай арилжаа хийж чадвал, тогтмол орлого олох боломжтой.
  • Зарим фирмүүд арилжаачдаа сургалтаар дэмждэг, менторшип санал болгодог.
  • Мэргэжлийн төвшинд ажиллаж, бодит карьер хөгжүүлэх боломж нээгдэнэ.

Сул талууд:

  • Сорилт давж, дүрэм журам мөрдөх шаардлагатай.
  • Арилжааны эрсдэлийн хязгаар (дээд лимит, нийт алдагдлын дээд хязгаар) тавигддаг.
  • Ашгийн тодорхой хувийг фирмд өгдөг (ихэнхдээ 10–30 хувийг).
  • Зарим проп фирмүүд хэт хатуу нөхцөлтэй, шударга бус шалгалт явуулдаг байж болзошгүй (боломжийн, нэр хүндтэй проп фирм сонгох хэрэгтэй).

Проп фирм ба брокерийн гол ялгаа

Проп фирм болон брокер хоёрын гол ялгаа нь хөрөнгийн эх үүсвэр, эрсдэл хүлээх бүтэц, ашиг хуваарилах аргачлал дээр илэрдэг.

Брокерын арилжаанд таны мөнгө хөндлөнгөөс хамааралгүйгээр арилжаалагдана. Харин проп фирмд бол та бусдын хөрөнгөөр арилжаа хийж, тодорхой дүрмийн хүрээнд ашиг хуваалцдаг. Нэг нь илүү чөлөөтэй, гэхдээ эрсдэлтэй; нөгөө нь хязгаарлалттай, гэхдээ хамгаалагдсан орчинд арилжаа хийх боломж олгодог.

Аль нь танд илүү тохирох вэ?

Хувь хүний нөхцөл байдлаас шалтгаална. Хэрэв та:

  • Арилжааны туршлага багатай
  • Өөрийн мөнгөө эрсдэлд оруулах хүсэлгүй
  • Суралцаж, туршлага хуримтлуулах сонирхолтой бол

Проп фирм таны хувьд илүү тохиромжтой байж болно. Тэд танд хэрэгтэй хөрөнгө, хяналттай орчин, суралцах боломжийг олгоно.

Харин та:

  • Арилжааны тодорхой туршлагатай
  • Стратегидаа итгэлтэй
  • Бие дааж шийдвэр гаргах дуртай бол

Брокерт арилжаа хийх нь илүү ашигтай байж болох юм. Та ашгийн 100 хувийг өөрөө авна, хязгаарлалт бага тул илүү уян хатан ажиллаж чадна.

Форекс арилжаа бол өндөр боломж, өндөр эрсдэл бүхий салбар. Арилжаанд амжилт гаргахын тулд зөвхөн техник, стратеги мэдэхээс гадна өөрийн нөхцөл байдалд тохирсон арга замыг сонгох нь хамгийн чухал. Проп фирм ба брокер хоёрын ялгааг сайтар ойлгож, аль нь таны зорилго, эрсдэлийн хүлцэлтэй нийцэж байгааг бодитоор үнэлэх хэрэгтэй. Мөн аль ч тохиолдолд хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүй байх, судалгаа хийж, найдвартай байгууллагуудтай хамтрахыг зөвлөж байна.

Prove YOURSELF.

Become a PRO.

Traders who pass the challenge will receive LIVE accounts up to $1,000,000 from us and become "iTrader professional traders."

Start right now

© 2025 iTrader Global Limited | Company registration number 15962


iTrader Global Limited is located at Hamchako, Mutsamudu, Autonomous Island of Anjouan, Union of Comoros, The Comoros and is licensed and regulated by the Securities Commission of the Comoros. Our license number L15962/ ITGL


iTrader Global Limited, operating under the trading name “iTrader,” is authorized to engage in Forex trading activities. The company’s logo, trademark, and website are the exclusive property of iTrader Global Limited.


Risk Warning: CFD trading carries a high risk of rapid capital loss due to leverage and may not be suitable for all users.

Trading in funds, CFDs, and other high-leverage products requires specialized knowledge.

Research indicates that 84.01% of leveraged traders incur losses. Please ensure you fully understand the risks and are prepared to lose your capital before engaging in leveraged trading.

iTrader hereby states that it will not be held fully responsible for leveraged trading risks, losses, or other damages incurred by any individual or legal entity.

The news and information provided on this website are for educational purposes only. Users should make independent and informed financial decisions.


Restrictions: iTrader does not direct its website or services to residents of countries where such activities are prohibited by law, regulation, or policy. If you reside in a jurisdiction where the use of this website or its services is restricted, you are responsible for ensuring compliance with local laws. iTrader does not guarantee that the content of its website is appropriate or lawful in all jurisdictions.


iTrader Global Limited does not provide services to citizens of certain countries, including (but not limited to): the United States, Brazil, Canada, Israel, and Iran.