logo

Eustress буюу Эерэг Дарамт: Сахилга баттай орчин тархины суралцах чадварыг идэвхжүүлдэг

2025-10-31

Арилжаач өөрөө алдаад байна уу, эсвэл дүрэм үү? Үнэндээ бол дадал, хандлага л биднийг алдаанд хүргэдэг. Яаж гэж үү?

Проп фирмийн дүрэм заримдаа хэт дарамттай, хязгаартай мэт санагддаг. “Хэрвээ энэ дүрэм байхгүй бол би илүү сайн арилжаа хийх байсан” гэж бодогдох үе ч бий. Проп фирмд арилжаа хийх нь спортын тэмцээнтэй адил. Дүрэм, хязгаарлалт, алдаа гаргавал мэдээж ялагдал хүлээж байдаг. Гэхдээ ялах тэр мөчид жинхэнэ мэргэжлийн зам хүлээж байдаг.

Амжилттай арилжаачид дүрмийг хязгаар гэж биш, хамгаалалт, сургалт, дадал бий болгох орчин гэж хардаг.


Дүрэм журам, эрсдэлийн хязгаар, ашгийн зорилт зэрэг нь бүгд таны “чөлөөтэй арилжаалах” эрхийг боомилж байгаа мэт мэдрэгдэж магадгүй. Энэ нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл юм. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр хязгаарлалтууд нь таныг илүү мэргэжлийн болоход тусалдаг. Таны өөрийнхөөрөө арилжих боломжийг хааж буй мэт мэдрэгдээд л байвал яг тантай адил нөхцөлд бусад арилжаачид амжилттай арилжаад л байгаа гэдгийг санаарай. Ашигтай арилжаачдын ялгаа нь дүрмийг хязгаарлалт бус хамгаалалт, арилжааг хүнд болгохын тулд биш, харин илүү тэвчээртэй, системтэй, урт хугацааны өсөлтийг бий болгохын тулд байдаг гэж харж буй Mindset-д гол учир нь байгаа юм.


Яагаад хязгаарлагдмал орчин мэргэжлийн хүмүүсийг бий болгодог вэ?

Eustress


Сэтгэл судлалд “stress response” буюу дарамтад хариу үзүүлэх механизм нь хүний анхаарлын төвлөрөл, шийдвэрийн чанар, логик сэтгэлгээг нэмэгдүүлдэг гэж үздэг.
Энэ нь “eustress” буюу эерэг дарамт гэж нэрлэгддэг, таныг илүү анхааралтай, болгоомжтой, стратегитай болгодог механизм юм. Энэ нь спортын тамирчин, цэргийн албан хаагчдын бэлтгэлтэй адил, бодохгүйгээр зөв үйлдэл хийх түвшинд хүрдэг.


Арилжаанд энэ процесс дараах байдлаар илэрдэг:
  • Хариуцлага: Та өөрийн үр дүнгийн өмнө хариуцлага хүлээдэг.
  • Сэтгэл зүйгээ хянах: Дарамттай нөхцөлд сэтгэл хөдлөлөө удирдаж сурдаг.
  • Оюуны уян хатан байдал: Зах зээлийн өөрчлөлтөд илүү хурдан дасан зохицдог.

Ингэж бүтэц нь таны тархийг илүү тайван, системтэй, дата-д суурилсан байдлаар ажиллахад дасгадаг.

Хэрвээ та дүрмийг хэцүү гэж харвал тэд үнэхээр таныг хязгаарлаж байгаа мэт мэдрэгдэнэ. Намайг өөрийнхөөрөө арилжихад минь хязгаарлаад байна, албаар алдагдалд хүргэх гээд байна гэдэг бодол нь өрөөсгөл ойлголт юм. Та өөрийн харах өнцгөө өөрчилж, тогтмол ашиг хуваалт хийдэг хүмүүсийн эгнээнд очих үед энэ бодлууд зүгээр л жижиг шалтаг болон хувирах болно. Та үүнийг тархиндаа хэрхэн хүлээн авах вэ? өөрийн гаргаж буй шийдвэрийн хариуцлагаа хэрхэн хүлээн авах вэ? хэмээн дахин нэг асуугаад үзээрэй.
Бүх дүрмийн цаана зорилго бий, эрсдэлээ удирдах, тэвчээртэй байх, эсвэл сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх гэх зэрэг. Таны амжилт ихэвчлэн энэ асуултад өгсөн хариултаас эхэлдэг.

Бүх арилжаач дарамттай тулгардаг, харин цөөнх нь түүнийг өсөлт дэвшил болгон хувиргадаг. Дүрэм таныг алдуулах гэж биш, хамгаалах гэж бий. Хязгаарлалттай орчинд сахилга бат бий болдог, сахилга бат эрх чөлөөг бий болгодог.

Prove YOURSELF.

Become a PRO.

Traders who pass the challenge will receive LIVE accounts up to $1,000,000 from us and become "iTrader professional traders."

Start right now

© 2025 iTrader Global Limited | Company registration number 15962


iTrader Global Limited is located at Hamchako, Mutsamudu, Autonomous Island of Anjouan, Union of Comoros, The Comoros and is licensed and regulated by the Securities Commission of the Comoros. Our license number L15962/ ITGL


iTrader Global Limited, operating under the trading name “iTrader,” is authorized to engage in Forex trading activities. The company’s logo, trademark, and website are the exclusive property of iTrader Global Limited.


Risk Warning: CFD trading carries a high risk of rapid capital loss due to leverage and may not be suitable for all users.

Trading in funds, CFDs, and other high-leverage products requires specialized knowledge.

Research indicates that 84.01% of leveraged traders incur losses. Please ensure you fully understand the risks and are prepared to lose your capital before engaging in leveraged trading.

iTrader hereby states that it will not be held fully responsible for leveraged trading risks, losses, or other damages incurred by any individual or legal entity.

The news and information provided on this website are for educational purposes only. Users should make independent and informed financial decisions.


Restrictions: iTrader does not direct its website or services to residents of countries where such activities are prohibited by law, regulation, or policy. If you reside in a jurisdiction where the use of this website or its services is restricted, you are responsible for ensuring compliance with local laws. iTrader does not guarantee that the content of its website is appropriate or lawful in all jurisdictions.


iTrader Global Limited does not provide services to citizens of certain countries, including (but not limited to): the United States, Brazil, Canada, Israel, and Iran.