logo

Шинэхэн Арилжаачдын Проп Фирм Сонгоход Гаргадаг 7 Алдаа

2026-02-24

Сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээлд оролцогчдын тоо эрс өссөн бөгөөд ялангуяа форекс, фьючерс болон крипто зах зээлд арилжаа хийх хүсэлтэй хүмүүс проп фирмүүдийн санхүүжилттэй арилжаа руу эрчимтэй шилжиж байна.

Шинэхэн Арилжаачдын Проп Фирм Сонгоход Гаргадаг 7 Алдаа

Хувийн хөрөнгө оруулалт шаардалгүйгээр, өндөр хэмжээний санхүүжилт авч арилжаа хийх боломж олгодог проп фирмүүд шинэ арилжаачдын хувьд асар их боломж мэт санагддаг. Гэвч анхаарах зүйл олон бий. Энэ нийтлэлд бид шинэ арилжаачдын хамгийн түгээмэл 7 алдааг судалж, тэдгээрээс хэрхэн зайлсхийх тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно.

1. Ашиг сонирхлоо тодорхойлолгүйгээр сонголт хийх

Хүн бүр өөр өөр зорилготой, арилжааны арга барилтай байдаг. Зарим нь өдөр тутмын арилжаа хийх дуртай бол, бусад нь урт хугацааны тренд барихыг илүүд үздэг. Хэн нэгний зөвлөсөн эсвэл хамгийн алдартай проп фирм таны хувьд таарахгүй байж болно.

Гэвч зарим арилжаачид өөрийн арилжааны хэв маяг, зорилго, хүлээж болох эрсдэлээ тодорхойлохгүйгээр өөрт хамгийн сайн сонголт биш проп фирмд элсэж, үр дүнд сэтгэл гонсойх нь элбэг.

Үр дагавар:

  • Өөрт тохирохгүй дүрэм журамтай програмд орно.
  • Арилжааны эрхээ алддаг.
  • Сэтгэлзүйн дарамтад орж, арилжаанаас гардаг.

Зөвлөгөө:

Проп фирм сонгохоос өмнө дараах асуултад хариул:

  • Би өдөрт хэдэн цаг арилжаа хийж чадах вэ?
  • Би богино эсвэл урт хугацааны стратеги ашигладаг уу?
  • Би ямар төрлийн зах зээл дээр ажилладаг вэ (форекс, фьючерс, крипто)?
  • Миний туршлага хэр вэ?

Эдгээрт үндэслэн өөрт хамгийн тохиромжтой бүтэцтэй проп фирм-ийг хайх нь чухал.

2. Зөвхөн ашгийн хувьд хөөцөлдөх (Profit Split-т анхаарлаа хэт төвлөрүүлэх)

“Таны арилжааны ашигнаас 90% авах боломж!” гэх мэссэжд хэн ч дуртай. Гэвч зөвхөн profit split-ийн хувь хэмжээг хараад сонголт хийх нь өрөөсгөл байж болно. Учир нь ашгийн хуваарилалтын дараах дүрэм, нөхцөл, төлбөрийн систем, эрсдлийн менежмент зэрэг нь таны ашиг авахад хамгийн их нөлөөлдөг.

Үр дагавар:

  • “Сайхан амлалтаар” татагдсан ч, хатуу дүрэмтэй фирмд орж, ашиг авах боломжгүй болно.
  • Бодит арилжаанаас ашиг авсан ч төлбөрөө авч чадахгүй байх магадлалтай.

Зөвлөгөө:

Profit split сайн байх хэрэгтэй ч дараах нөхцлүүдийг давхар шалга:

  • Ашиг авах давтамж (долоо хоног тутам, сард нэг удаа гэх мэт)
  • Ашиг авах доод босго (жишээ нь $100 хүрэх ёстой)
  • Ашиг авахтай холбоотой дүрэм (арилжааны өдрүүдийн тоо, тогтвортой байдал гэх мэт)
  • Татвар, шимтгэл, төлбөрийн нөхцөл

3. Гэрээний нөхцөл, дүрмийг бүрэн уншдаггүй

Проп фирмийн гэрээ бол таны арилжааны дүрмийн “толь бичиг” юм. Гэвч шинэ арилжаачдын олонх нь гэрээний нөхцөл, дүрэм журмыг уншилгүйгээр зөвхөн гол санааг нь ойлгоод гардаг. Үүний үр дүнд дүрэм зөрчих, ашиг авах эрхээ алдах, эсвэл төлбөрийн асуудалтай тулгардаг.

Үр дагавар:

  • Дүрэм зөрчсөнөөс болж санхүүжилт болон ашиг авах эрхээ алддаг.
  • Шалгалт давсан ч бодит дансанд ороход нөхцөл өөрчлөгддөг.
  • Хүлээгдээгүй төлбөр, шимтгэлд өртдөг.

Зөвлөгөө:

Хэрвээ гэрээний нөхцөл англи хэл дээр бол Google Translate ашиглаад ч болтугай бүрэн унш. Анхаарах зүйлс:

  • Daily drawdown
  • Max drawdown
  • Trading days
  • Consistency rule
  • Scaling plan
  • Refund policy

4. Хуурамч эсвэл нэр хүндгүй проп фирмд оролцох

Интернет орчинд проп фирмүүд маш ихээр нэмэгдсэн тул хуурмаг сурталчилгаа, хуурамч төлбөрийн баталгаа-тай фирмүүд ч байдаг. Тэдэнд элсэх нь хөрөнгө алдахад хүргэх гол шалтгаан болдог.

Эрсдлийн үндсэн шинж тэмдгүүд

  • Илүү өндөр ашиг амласан мөртлөө төлбөр хийхгүй
  • Үйл ажиллагааны тодорхой хугацаагүй, хаяггүй компани
  • Олон нийтэд муу үнэлгээтэй, хэрэглэгчийн сөрөг сэтгэгдэл ихтэй
  • Холбогдох хууль эрхзүйн гэрчилгээ байхгүй

Үр дагавар:

  • Ашиг олсон ч төлбөр авч чаддаггүй
  • Фирм алга болох магадлалтай
  • Хувийн мэдээлэл, банкны мэдээлэл алдагдах эрсдэлтэй

Зөвлөгөө:

Проп фирм сонгохдоо дараах зүйлийг шалга:

  • Trustpilot зэрэг үнэлгээний платформ дээрх харилцагчийн үнэлгээ
  • Нийгмийн сүлжээн дэх идэвх, бодит хэрэглэгчдийн сэтгэгдэл
  • Үүсгэн байгуулагчид, ар талын баг
  • Үйл ажиллагааны түүх (шинэ фирм бол анхааралтай ханд)

5. Арилжааны дүрмийн уян хатан бус байдалд анхаардаггүй

Зарим проп фирмүүд маш нарийн, хатуу дүрэмтэй бөгөөд өдөр бүр арилжаа хийх ёстой, ашигтай өдөр нь хязгаартай, лотны хэмжээ хязгаартай гэх мэт олон нарийн шаардлага тавьдаг.

Шинэ арилжаачид эдгээрийг ойлгож амжаагүй эсвэл дагаж мөрдөж чадаагүйгээс ашиг авах боломжоо алддаг.

Ямар дүрэм их асуудал үүсгэдэг вэ?

  • Арилжааны өдрийн хамгийн бага тоо (жишээ нь, сард 10 өдөр арилжаа хийх ёстой)
  • Өдөрт олж болох хамгийн их ашиг (жишээ нь, 5%-иас илүү ашиг гаргаж болохгүй)
  • Арилжааны хэмжээний хязгаар
  • Худалдааны урсгал, стратегийн хязгаарлалт (news trading хоригтой эсэх)

Үр дагавар:

  • Хэдий ашигтай арилжаа хийсэн ч, дүрэм зөрчсөн шалтгаанаар ашиг авах эрхгүй болно
  • Худлаа амласан маркетингийн хохирогч болно

Зөвлөгөө:

Тухайн фирмийн:

  • Арилжааны өдрийн тоо
  • Ашигтай өдрийн хязгаар
  • Хэмжээний хязгаар (lot size)
  • Арилжаа хийх цагийн хязгаар (news trading хоригтой эсэх)
    гэх мэт нөхцлийг сайтар шалга.

6. Төлбөр, нөхөн олговорын талаар мэдээлэлгүй байх

Шалгалт амжилттай өгөөд, дансанд санхүүжилт авсны дараа ашиг гарсан ч төлбөр авах, ашиг авах нөхцөл маш олон янз байдаг. Тэдгээрийг мэдэхгүйгээс ашиг авах боломжоо алддаг. Мөн “retake fee” буюу дахин шалгалт өгөх төлбөр, хадгаламжийн шимтгэл зэрэг нэмэлт зардал гардаг нь олон хүн мэддэггүй.

Үр дагавар:

  • Сорилт дахин өгөх шаардлагатай болдог (retest fee)
  • Гэрээнд тусгагдаагүй нэмэлт төлбөр гардаг

Зөвлөгөө:

  • Сорилтын төлбөр буцаагддаг эсэх
  • Retake эсвэл reset-ийн нөхцөл
  • Санхүүжилт авсны дараах шимтгэл, хадгаламжийн нөхцөл
    зэрэг мэдээллийг нарийвчлан уншиж ойлгох нь чухал.

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Ашиг авах нөхцөл, шимтгэлүүдийг сайн унших
  • Ашиг авах доод босго, давтамжийг мэдэх
  • Дахин сорилт өгөх шаардлага гарвал ямар нөхцөлтэй болохыг ойлгох

7. Арилжааны сэтгэлзүй, туршлага хангалтгүй үед проп фирмд оролцох

Шинэ арилжаачдын ихэнх нь проп фирмд орсон даруйдаа томоохон ашиг олно гэж төсөөлдөг. Гэвч бодит байдал дээр арилжааны сэтгэлзүй, дүрэм баримтлах чадваргүйгээс алдагдал хүлээж, сэтгэл санаагаар унаж, дараа нь бүр бүрмөсөн арилжаанаас гарах нь элбэг.

Үр дагавар:

  • Санхүүгийн хохирол (шалгалтын төлбөр, нэмэлт зардал)
  • Сэтгэлзүйн дарамт, итгэл алдрах
  • Зах зээлд дахин орох итгэлгүй болно

Зөвлөгөө:

Проп фирмд оролцохоос өмнө:

  • Demo данс дээр 1-3 сар тогтвортой ашиг гаргаж үз
  • Ажиглалтын журнал хөтөл
  • Эсвэл бага хөрөнгөөр бодит арилжаа хийж сэтгэлзүйгээ бэлтгэ

Хэрхэн бэлтгэх вэ?

  • Demo данс дээр тогтвортой ашигтай арилжаа хийх дадлага хийх
  • Журнал хөтлөн өөрийн алдааг судлах
  • Арилжааны дүрэм, стратеги бичиж, дагаж мөрдөх
  • Сэтгэлзүйн бэлтгэлээ хангах

Зөв проп фирм сонголт бол амжилтын 50%

Проп фирмтэй ажиллана гэдэг бол мэргэжлийн арилжааны ертөнцөд хөл тавьж буй алхам. Энэ зам нь боломж болон сорилтыг зэрэгцүүлсэн байдаг.

Хэрвээ та дээр дурдсан 7 алдааг ойлгож, зайлсхийж чадвал, зөв проп фирмийг сонгож, тогтвортой ашигтай арилжаачин болох эхний том алхмаа зөв тавьж байна гэсэн үг.

Prove YOURSELF.

Become a PRO.

Traders who pass the challenge will receive LIVE accounts up to $1,000,000 from us and become "iTrader professional traders."

Start right now

© 2025 iTrader Global Limited | Company registration number 15962


iTrader Global Limited is located at Hamchako, Mutsamudu, Autonomous Island of Anjouan, Union of Comoros, The Comoros and is licensed and regulated by the Securities Commission of the Comoros. Our license number L15962/ ITGL


iTrader Global Limited, operating under the trading name “iTrader,” is authorized to engage in Forex trading activities. The company’s logo, trademark, and website are the exclusive property of iTrader Global Limited.


Risk Warning: CFD trading carries a high risk of rapid capital loss due to leverage and may not be suitable for all users.

Trading in funds, CFDs, and other high-leverage products requires specialized knowledge.

Research indicates that 84.01% of leveraged traders incur losses. Please ensure you fully understand the risks and are prepared to lose your capital before engaging in leveraged trading.

iTrader hereby states that it will not be held fully responsible for leveraged trading risks, losses, or other damages incurred by any individual or legal entity.

The news and information provided on this website are for educational purposes only. Users should make independent and informed financial decisions.


Restrictions: iTrader does not direct its website or services to residents of countries where such activities are prohibited by law, regulation, or policy. If you reside in a jurisdiction where the use of this website or its services is restricted, you are responsible for ensuring compliance with local laws. iTrader does not guarantee that the content of its website is appropriate or lawful in all jurisdictions.


iTrader Global Limited does not provide services to citizens of certain countries, including (but not limited to): the United States, Brazil, Canada, Israel, and Iran.