2025-06-27
Проп трейдинг бол сахилга бат, системтэй сэтгэлгээ, сэтгэлзүйн уян хатан байдал шаардсан өндөр даралттай орчин юм. Хэдий сайн стратеги, өгөгдөлд суурилсан системтэй байсан ч когнитив гажуудал буюу оюуны гажуудал нь арилжааны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж, гүйцэтгэлийг унагадаг. Энэхүү нийтлэлээр бид проп трейдерүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог когнитив гажуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн таньж, засаж болох талаар тайлбарлана.
Энэ гажуудал нь хүн өөрийн үзэл бодолтой нийцсэн мэдээллийг хайж, харин зөрчилдөж буй мэдээллийг үл тоомсорлох хэлбэрээр илэрдэг. Жишээ нь, трейдер аль нэг чиглэлд ханш хөдлөнө гэж урьдчилан итгэсэн тохиолдолд зөвхөн тэр зүгийг батлах шинжилгээ, график харах хандлагатай болдог.
Засварлах арга: Арилжааны шийдвэр гаргах бүрдээ эсрэг байр суурьт ямар үндэслэл байж болох талаар асуулт тавьж дадлага хийх. Сэтгэлзүйн хувьд төвийг сахисан байр сууринаас зах зээлийг харахыг хичээх.
Хүмүүс ашиг авахтай харьцуулахад алдагдлаас илүү их сэтгэл хөдлөлөөр хүлээж авдаг. Үүний үр дүнд трейдерүүд ашигтай арилжааг эрт хааж, алдагдалтай арилжааг удаан барих хандлагатай байдаг.
Засварлах арга: Арилжааны өмнө ашиг, алдагдлын зорилтыг тодорхой тогтоож, гүйцэтгэлийн журмыг баримтлах. RR харьцаа (ашгийн боломж : алдагдлын эрсдэл) тогтмол өндөр байх зарчмыг сахих.
Тогтмол амжилт үзүүлсний дараа трейдерүүд өөртөө хэт итгэж, хэт их эрсдэл авах, эсвэл дүрмээс гажих явдал элбэг. Энэ нь өссөн equity-г дахин бууруулах шалтгаан болдог.
Засварлах арга: Капиталын хуваарилалтаа зөвхөн системийн үндсэн дээр тооцоолж, сэтгэл хөдлөлд автахгүйгээр автомат хязгаар тогтоох. Арилжааны дараа гүйцэтгэл бус шийдвэрийн чанараар өөрийгөө үнэлэх.
Сүүлийн хэдхэн арилжаанд үндэслэн стратеги сайн эсвэл муу гэсэн дүгнэлт хийх нь алдаа юм. Трейдерүүд цөөн арилжаанд тулгуурлан системээ өөрчлөх, эсвэл найдвараа алдах тохиолдол түгээмэл.
Засварлах арга: Гүйцэтгэлийг 30 ба түүнээс дээш арилжааны цувралаар үнэлэх, системийн үр дүнг богино хугацаанд хэмжихгүй байх. Сарын эцэст л бодит дүгнэлт хийх дадлыг төлөвшүүлэх.
Эхний дүн шинжилгээ, эсвэл орсон ханшаа “стандарт” гэж үзээд, ханш хөдөлсөн ч өөрчлөлт хийхгүй байх. Энэ нь оролтын цэгийг хэт чухалчилж, зах зээлийн нөхцөл өөрчлөгдсөн үед уян хатан бус байдалд хүргэдэг.
Засварлах арга: Оролт биш харин зах зээлийн бүтэц, контекст дээр суурилсан шийдвэр гаргах. Зах зээл таны орох цэгт анхаарахгүй гэдгийг ойлгож, нөхцөл өөрчлөгдвөл шийдвэрээ шинэчлэх.
Алдагдалд орсон трейдийг "одоохондоо тэвччихвэл ашгаа өгнө" гэж үзэн дахин дахин нэмэлт оролт хийх нь нийт алдагдлыг улам нэмэгдүүлдэг. Энэ нь өмнөх хөрөнгө оруулалтаа зөвтгөх гэж хэт уян хатан хандаж буй хэлбэр юм.
Засварлах арга: Шинэ шийдвэрийг өмнөх арилжаанаас тусгаарлаж, зөвхөн тухайн үеийн зах зээлийн нөхцөлд үндэслэх. Трейд бүрийг шинээр харах, нэмэлт оролт бүрт тусдаа логик, шалгуур тавих.
Олон нийт эсвэл группийн итгэл үнэмшлийг шууд дагах нь зах зээлийн логик бус, сэтгэлзүйн хариу үйлдэлд хүргэдэг. Форум, сошиал мэдээнээс хэт хамааралтай болж, өөрийн системийг умартах шалтгаан болдог.
Засварлах арга: Арилжааны шийдвэр бүрийг өөрийн систем, шалгуурын дагуу баталгаажуулах. Зах зээл дээр “олонхоноос ялгаатай байр суурь” эзлэх нь ур чадвар болохыг ухамсарлах.
Амжилттай арилжаа хийсэн тохиолдолд тухайн шийдвэрийг зөв байсан гэж үзэх нь нийтлэг алдаа юм. Үнэн хэрэгтээ муу шийдвэр ч азаар ашигтай байж болно.
Засварлах арга: Шийдвэрийн чанарыг үр дүнд бус, тухайн үед байгаа мэдээлэлд үндэслэн гаргасан эсэхээр нь үнэлэх. Өөрийн арилжааны процессийг сайжруулахад анхаарах.
Стратегитэйгээ зөрчилдөх нөхцөлд, тэр зөрчлийг зөвтгөх сэтгэл зүйн хандлага бий болдог. Жишээлбэл, системийнхээ дүрмийг зөрчиж трейд хийчихээд "энэ удаа өөр нөхцөл байдал байсан" гэж өөрийгөө зөвтгөх.
Засварлах арга: Сэтгэлзүйн журналаар систем зөрчсөн тохиолдол бүрийг тэмдэглэж, сар бүр шалтгааныг шинжлэх. Хувийн сахилга бат бол ур чадвар гэдгийг ойлгох.
Трейдерийн амжилт зөвхөн зах зээлийн дүн шинжилгээ, техник үзүүлэлт дээр тогтдоггүй. Харин өөрийнхөө шийдвэр гаргах механизм, сэтгэлзүйн үйл явцад гүн ойлголттой болох нь урт хугацааны тогтвортой гүйцэтгэлийн үндэс юм.
Өдөр бүрийн арилжааны дараа өөрөөсөө дараах асуултыг асуугаарай.
Хэрэв та эдгээр гажуудлуудыг тогтмол хянаж, өдөр тутмын арилжааны процесст өөрийгөө үнэлж сурах юм бол проп трейдингийн даралттай орчинд илүү тэсвэртэй, тогтвортой трейдер болж чадна.
2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962
Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.
Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.
Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.
iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.
Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.
Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.
Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.