2025-11-03
Форекс проп арилжааны орчинд капиталын хуваарилалт бол стратегийн зүрх. Зөвхөн ашигтай сетап барьдаг байх хангалтгүй — тухайн сетап дээр хэдий хэмжээний хөрөнгө байрлуулах вэ гэдэг шийдвэр л хөрөнгө өсгөх эсвэл аккаунтыг устгах төв цэг болдог. Хэт бага эрсдэлтэй бол урт хугацаанд өсөлт удааширна. Хэт их эрсдэл авч байвал статистикийн давуу талтай систем ч богино хугацаанд дампуурна.

Тиймээс капиталын хуваарилалт нь хувийн сэтгэл хөдлөлөөс ангид, тоон логик дээр суурилсан байх нь зайлшгүй шаардлага боловч зах зээлийн хэлбэлзэл, горимын өөрчлөлт, сэтгэлзүйн уян хатан байдал зэрэг мэдрэмжийн элементүүд мөн чухал.
Энэ нийтлэлд проп арилжаачдын хувьд капиталын хуваарилалтыг динамик болгох, алгоритм ба мэдрэмжийн (quantitative + discretionary) балансыг хэрхэн зөв барих тухай өгүүлнэ.
Зах зээл байнга өөрчлөгддөг. Үнэ, импульс, ногдолт, ликвидити, мэдээний эрч—all динамик. Тиймээс static буюу тогтмол коэффициентээр эрсдэл тавьдаг арга урт хугацаандаа сулдаг. Динамик капиталын хуваарилалт бол зах зээлийн орчин, стратегийн гүйцэтгэл, трейдерийн сэтгэлзүйд нийцүүлэн exposure-ээ өөрчилдөг амьд систем юм. Энэ нь нэг талаас хамгаалалт, нөгөө талаас өсөлтийн хөдөлгүүр болж өгдөг.
Капиталын хэмжээ өсөх тусам эрсдэл болон оролтын хэмжээ зохих хэмжээгээр өсөх, буурахад буурах нь мэргэжлийн трейдингийн тулгын чулуу. Хэрвээ equity буурахад ижил lot ашиглавал drawdown гүнзгийрч, сэтгэлзүйд дарамт нэмэгдэнэ. Харин equity өсөх үед үүнийг дагуулан exposure өсгөх нь compound growth-ийн үндэс юм. Энэ зарчим нь проп фирмийн scaling тархалттай шууд уялдаж, трейдерийг хэлбэлзлээс хамгаалж, ашигтай үеэр хурдтай өсөх боломж олгодог.
Зах зээлийн хэлбэлзэл огцом өсөхөд ижил хэмжээний position барих нь бодит эрсдэлийг өсгөдөг. Харин volatility-т тохируулан position size-аа тогтоовол аль ч нөхцөлд эрсдэл тогтвортой байна. Жишээлбэл, ATR болон үнийн дундаж хөдөлгөөнд суурилж position тохируулах нь том сангуудын risk model-ийн үндсэн хэсэг. Тайван үед боломжоо бүрэн ашиглаж, хурц үед хамгаалалтад байршина. Энэ бол жинхэнэ мэргэжлийн капитал менежмент.
Алгоритм бол трейдерийн сахилга бат, дахин давтагдах байдал, тогтвортой ажиллагааны баталгаа. Чухал шийдвэрүүдийг системчлэн тоон дүрэмд оруулах нь сэтгэлзүйн савлагаанаас хамгаална. Тухайн трейдер market noise-т бус, өгөгдөлд үндэслэн ажилладаг болно. Ийм хандлага нь өдөр бүр ижил байдлаар бодит үнэлгээ хийдэг бөгөөд execution discipline үүсгэдэг. Гэвч алгоритм нь тулгуур систем болохоос бүх хариулт биш. Зах зээлд орших uncertainty-г алгоритм ганцаараа бүрэн удирдаж чаддаггүй.
Мэргэжлийн трейдерүүдийн ялгаа нь “мэдэрдэг” чадвар. Гэвч энэ мэдрэмж нь импульст бус, туршлага, өгөгдөл, зах зээлийн орчныг гүн ойлгох дээр тулгуурлана. Тодорхой дүрэмтэй discretionary тохируулга бол зүгээр нэг таамаглал биш, харин high-level context processing. Тренд идэвхтэй үед илүү хүчтэй ажиллах, range үеийн дотор exposure бууруулах, liquidity нимгэн үед хамгаалалт руу шилжих, мөн стресс болон сэтгэлзүйн дарамт мэдрэгдэх үед үндсэн эрсдэл рүү буцаах нь ухамсартай самбар дээр гарсан үйлдлүүд юм. Энэ бол controlled discretion.
Ямар ч стратеги drawdown-тай. Гол ялгаа бол түүнтэй хэрхэн харьцахад оршино. Drawdown үед position size-ийг бууруулах, equity тодорхой түвшинд хүрэхэд хамгаалалтын горимд шилжих, илүү гүн уналт тохиолдвол хэсэг хугацаанд зогсож системээ дүгнэх нь урт хугацааны амжилтын үндэс. Хэн ч зах зээлийн циклд түр ялагдаж болно, харин сахилга баттай нь дараагийн мөчлөгт амжилттай оршдог. Энэ бол амьд үлдэх тухай стратеги.
Ашигтай мөчлөг дахин эхлэх үед өсөлтийг шат дараатай болон хяналттайгаар хийх шаардлагатай. Compound effect үр дүнгээ өгөхдөө тогтвортой байдал, давтамж, тэвчээр шаардана. Проп орчинд scaling эрх бол шагнал. Өөрөөр хэлбэл сахилга бат, тогтвортой байдал, системтэй тоглолтыг нотолсны дүнд exposure нэмэгддэг. Хэт эрт өсгөх нь эрт төгсгөлийн хамгийн хурдан арга. Харин ухаалаг өсөлт бол мэргэжлийн түвшний хөгжлийн нэг илрэл.
Проп трейдинг гол зорилго бол эхлээд хамгаалах, дараа нь өсгөх. Зах зээлийг “ялах” бус, тогтвортой буюу “үргэлжлэх” чадвартай байх нь хамгийн том ялалт. Мэргэжлийн трейдер бол зах зээлтэй тулалдагч биш, хөрөнгийг удирдагч. Илүү их exposure авах нь зорилго биш, зөв exposure авах нь зорилго. Жинхэнэ мэргэжлийн түвшинд эрсдэлийг оновчтой хянаж, капиталын графикыг тогтвортой өсгөж, сэтгэлзүйн сахилга батыг удирдаж чаддаг хүн хүрдэг.
Динамик капиталын хуваарилалт бол тоон логик ба хүний зах зээлийн ойлголтын нэгтгэл. Хэрвээ зөв ашиглавал үндсэн капитал хамгаалагдаж, өсөлт тогтвортой болж, проп орчинд гэрээ хадгалж, түвшин дээшилж, мэргэжлийн зам мөр нээгдэнэ. Алгоритм нь үндэс, харин мэдрэмж нь гүйцэтгэл. Нэг нь нөгөөгүй оршихгүй бөгөөд ур чадварын оргил түвшин бол яг энэ тэнцвэр юм.
2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962
Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.
Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.
Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.
iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.
Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.
Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.
Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.