Хэрхэн арилжааг таахаа болих вэ?

2025-11-06

Хөрөнгийн зах зээл, крипто, форекс бүгд л нэг ижил мэдрэмж дагуулдаг: дараагийн хөдөлгөөнийг таах. Гэвч энэ сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй хандлага ихэнхдээ алдагдал руу хөтөлдөг. Таах гэж оролдох бүрт бид магадлалыг орхиж, итгэл дээр тулгуурладаг. Зах зээлд баталгаатай зүйл гэж үгүй, харин таамаг бол хуурамч итгэлцэл. Тийм итгэл үүсэхэд бид логикоо алддаг, айдас ба шунал давамгайлж эхэлдэг. Ингээд төлөвлөгөөгүйгээр оролт хийж, хяналтгүйгээр гарах нь хэвийн үзэгдэл болдог.

guess


Хүн бүр хялбар ашиг олохыг хүсдэг. Гэхдээ таах гэдэг нь туршлага биш, сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй үйлдэл юм. “Би мэдэж байна” гэсэн бодол нь худал итгэлцэл бий болгож, үр дүнд нь хэт их оролт, алдагдал, итгэл алдалт бий болдог.

Ихэнх арилжаачид яагаад сэтгэлзүйн дарамтад ордог вэ гэхээр тэд системтэй бус, таамаглалд тулгуурласан арга барилаар арилжаа хийдэг.

Тэгвэл яагаад бид таахыг оролддог вэ?


Хүн төрөлхтөнд “pattern seeking” буюу хэв маяг хайх зөн байдаг. Энэ нь бидний тархины шагналын систем, тодруулбал dopamine loop-той холбоотой. Бидний тархи шалтгаан болон үр дагавар гэсэн логик холбоо хайж, хяналттай байхын мэдрэмжийг хүсдэг. Арилжааны үед энэ зөн идэвхждэг. Хэрвээ та нэг удаа зөв таавал, тархи dopamine ялгаруулж “Би чадлаа” гэсэн урам авдаг. Тэр урам мэдрэмж маш хүчтэй учраас бид дахин тэр мэдрэмжийг мэдрэх гэж оролддог. Ингээд нэг удаагийн амжилт биднийг дахин дахин таах оролдлогод хүргэдэг. Гэхдээ бодит байдалд зах зээл таны мэдрэмжид хамааралгүй, магадлалын тоглоом юм. Тэнд сэтгэл хөдлөл, итгэл, зөн совин ажиллахгүй. Хэрвээ та үүнийг хүлээн зөвшөөрч чадвал та таамагладаг биш, системтэй арилжаач болж хувирна.


Таах зуршлаас гарахын тулд дараах гурван ойлголт чухал:

  1. Зах зээлийг та удирдаж чадахгүй. Гэхдээ та өөрийн хариу үйлдэл, шийдвэр, сэтгэл хөдлөлийг бүрэн хянах чадвартай. Зах зээлийн хөдөлгөөн таны гарт биш, харин тэр хөдөлгөөнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь таны хяналтад байдаг.
  2. Нэг удаа зөв таахад төрдөг тэр богинохон урам бол тархины танд тавьж буй хамгийн том урхи. Та тэр мэдрэмжийг дахин мэдрэхийн тулд илүү их эрсдэл гаргадаг. Гэхдээ арилжаа бол сэтгэл хөдлөлийн тоглоом биш. Тэр thrill-ийг хайхын оронд логик, дүрэм, сахилга бат дээр төвлөр.
  3. Өгөгдөлд итгэ. Арилжаа мэдрэмжээр бус, магадлал ба статистик дээр тулгуурладаг. Хэрвээ та өгөгдөлдөө итгэж, тоон мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргаж сурвал “Би ингэж бодож байна” гэж хэлэхийн оронд “Би үүнийг мэдэж байна” гэж хэлэх итгэлтэй болно.

Өөрөөр хэлбэл, таах зуршил бол тархины хийсвэр хариу үйлдэл.
Нэгийг нь хязгаарлаж чадвал нөгөөг нь хөгжүүлнэ.
Таахаа болих нь бууж өгөх биш, мэргэжлийн түвшинд шилжих эхлэл.

Тэгвэл яаж?

  • Төлөвлөгөөтэй арилжаа хий. Stop loss, take profit тавих энгийн алхмаар урьдчилан тодорхой нөхцөл бий болго.
  • Журнал хөтөл. Таамаг бус, дата дээр үндэслэ.
  • Сэтгэл хөдлөлөө хяна. Сэтгэл хөдлөлийг хэмжиж сурах нь арилжаанаас илүү чухал.
  • Тэсвэртэй бай. Ашиг нь хурдан биш, тогтвортой байдлын үр дүнд ирдэг.


Хэрвээ та өнөөдрөөс эхлээд системтэйгээр ажиллаж, сэтгэл хөдлөлийн оронд магадлал, төлөвлөгөө, сахилга бат гурвыг баримталж чадвал зах зээл таны эсрэг биш, таны талд ажиллаж эхэлнэ.

Багаар эхэлж,

Ихээр өс

Шалгуурыг давсан арилжаачид биднээс $1,000,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг авч, "iTrader-ийн мэргэжлийн арилжаач" болно.

Яг одоо эхлэх

2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962


Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.


Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.


Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.


Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.


Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.


iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.


Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.


Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.


Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.