Проп шалгалтад амжилттай тэнцэхэд зориулсан арилжааны төлөвлөгөө боловсруулах

2025-07-22

Форексын проп фирмд арилжаа хийх эрх авахын тулд трейдерүүд эхлээд тодорхой шалгуур бүхий туршилтын шалгалтыг амжилттай давж гарах шаардлагатай. Энэ нь зах зээлийн энгийн арилжаанаас өөр бөгөөд тодорхой ашигтай байх, алдагдлыг хязгаарлах, арилжааны өдрийн тоог хангах зэрэг нарийн нөхцлүүдийг дагаж мөрдөхийг шаарддаг.

Проп шалгалтад амжилттай тэнцэхэд зориулсан арилжааны төлөвлөгөө боловсруулах

Иймд энэхүү шалгалтад тэнцэх хамгийн үр дүнтэй арга бол тусгайлан зориулагдсан арилжааны төлөвлөгөө боловсруулах явдал юм. Энэ төлөвлөгөө нь стратеги, эрсдэлийн удирдлага, сэтгэлзүйн сахилга, хяналтын механизм зэргийг багтаасан байх ёстой.

Хураангуй:
Энэхүү нийтлэл нь проп фирмийн шалгалтад амжилттай тэнцэх зорилготой арилжаачдад зориулсан стратеги, эрсдэлийн хяналт, сэтгэлзүйн бэлтгэл, арилжааны төлөвлөгөө боловсруулах арга зүйг багтаасан. Шалгалтад амжилт олохын тулд арилжаачин зорилгодоо нийцсэн системтэй, дүрэмчилсэн, хянаж болдог төлөвлөгөөтэй байх шаардлагатай бөгөөд үүнийг энэхүү нийтлэлд алхам алхмаар тайлбарлаж өгсөн болно.

Шалгалтын бүтэц, шаардлагыг ойлгох

Ихэнх проп фирмүүд ижил төстэй шалгууртай байдаг бөгөөд эдгээрийг тодорхой тоон нөхцөл байдлаар илэрхийлдэг. Жишээлбэл, танд 30 өдрийн дотор 10 хувийн ашиг олох үүрэг өгч, харин нийт алдагдлын дээд хязгаарыг 5 хувь, өдөр тутмын алдагдлыг 2 хувиар хязгаарласан байж болно. Зарим тохиолдолд хамгийн бага арилжааны өдрийг зааж өгдөг бөгөөд энэ нь тогтвортой арилжааг шалгах зорилготой юм. Эдгээр нөхцөлийг нэг бүрчлэн ойлгож, төлөвлөгөөндөө шингээхгүй бол амжилтад хүрэх боломж багасна.

Тодорхой зорилготой, хяналттай төлөвлөгөө боловсруулах

Арилжааны төлөвлөгөө нь ерөнхий биш, шалгалтын нөхцөлд бүрэн нийцсэн, хянагдаж болох тоон зорилт дээр суурилсан байх ёстой. Жишээлбэл, хэрэв 10 хувийн ашиг олох зорилт тавигдсан бол танд хэдэн арилжаа, хэдэн хоногийн туршид, ямар хэмжээний эрсдэлтэйгээр ийм үр дүнд хүрч болохыг тооцоолох шаардлагатай. Төлөвлөгөө бол гүйцэтгэлийн зураглал бөгөөд "юу", "хэзээ", "яаж" гэдэг асуултуудад хариулж чадах ёстой.

Стратегийн сонголт ба дүрэмжүүлэлт

Проп шалгалтад ашиглах стратеги нь таны арилжааны хэв маягт тохирсон, батлагдсан үр дүнтэй байх шаардлагатай. Стратеги нь тодорхой нөхцөлд ажилладаг, ойлгомжтой, буурь суурьтай логиктой байхын зэрэгцээ сэтгэлзүйн дарамтад тэсвэртэй байх ёстой. Жишээ нь, өндөр хэлбэлзэлтэй үед ажилладаг breakout стратеги, эсвэл range зах зээлд тохирсон mean reversion стратеги зэргийг сонгож болно. Гэхдээ хамгийн чухал нь та тухайн стратегийн давуу болон сул талыг мэддэг байх хэрэгтэй.

Эрсдэлийн удирдлага

Эрсдэлийн удирдлага бол проп шалгалтын гол шүүлтүүрүүдийн нэг. Хэдий та ашигтай стратеги хэрэглэж байсан ч зөв эрсдэлийн хуваарилалт хийгээгүйгээс болж бүх зүйл нуран унаж болно. Арилжаа бүрийн эрсдэлийг нийт account-ийн 0.5–1 хувиас хэтрүүлэхгүй байх, өдөр тутмын алдагдлыг хянах, дараалсан алдагдлын дараа арилжааг зогсоох зэрэг дүрмүүдийг төлөвлөгөөндөө тусгах нь зүйтэй. Түүнчлэн equity curve-ийн өсөлттэй уялдуулан оролтын хэмжээг шат дараалалтай нэмэгдүүлэх нь проп фирмийн шаардлагатай зохицох ухаалаг арга юм.

Арилжааны хөтөлбөр ба тэмдэглэл

Шалгалт гэдэг бол богино хугацаанд гаргах шийдвэрийн чанарыг шалгадаг. Иймд арилжааны бүртгэл буюу journaling хийх нь өнгөрсөн арилжаануудаа дүгнэх, алдаагаа засах, өөрийн сэтгэлзүйн хандлагыг хянах гол хэрэгсэл болдог. Арилжаа бүрийн дараа ямар сетап ашигласан, ямар сэтгэлзүйтэй байсан, шийдвэр гаргах үйл явц хэрхэн өрнөсөн зэргийг тэмдэглэснээр та төлөвлөгөөгөө сайжруулж, шалгалтад илүү бэлтгэлтэй болно.

Сэтгэлзүйн бэлтгэл

Проп шалгалтанд сэтгэлзүйн дарамт хамгийн хүчтэй мэдрэгддэг. Ямар ч системтэй трейдер дунджаас давсан стрессийн үед дүрмээ зөрчих эрсдэлтэй тулгардаг. Тиймээс төлөвлөгөөндөө сэтгэлзүйн сахилгыг хадгалах механизм суулгах нь чухал. Жишээ нь, дараалсан алдагдлын дараа тухайн өдрийн арилжааг зогсоох, ялалтад хэт урамшиж оролтын хэмжээг нэмэхгүй байх, арилжаа бүрийн өмнө амрах, төвлөрөх аргуудыг төлөвлөлтдөө оруулж өгөх хэрэгтэй.

Урьдчилан тодорхойлсон арилжааны протокол

Төлөвлөгөө амжилттай хэрэгжих эсэх нь таны өдөр тутмын сахилга бат, протокол мөрдөх хандлагаас хамаарна. Арилжаа бүрийн өмнө дараах асуултуудад хариулж, протоколоо шалгаж байх нь үр дүнтэй.

  • Арилжааны өмнөх шалгах жагсаалт:
  1. Зах зээлийн өнөөгийн нөхцөл миний стратегид тохирч байна уу?
  2. Ашиглах стратегийн setup бүрэн бүрэлдсэн үү?
  3. Арилжаа хийхэд тодорхой шалтгаан байна уу, эсвэл “зүгээр л орох” оролдлого юу?
  4. Эрсдэлийн хэмжээг төлөвлөсөн хувьтай уялдуулсан уу?
  5. Шалгалтын дүрэм (хамгийн их алдагдал, өдрийн лимит) зөрчигдөхгүй юу?
  6. Би одоогоор сэтгэлзүйн хувьд төвлөрсөн, тайван байна уу?
  7. Дараалсан алдагдал, эсвэл ашигтай арилжааны дараа хэт сэтгэл хөдлөлд орсон уу?
  8. Энэ арилжаа equity curve-д ямар нөлөө үзүүлэх вэ?
  9. Stop-loss болон take-profit түвшинг төлөвлөсний дагуу тавьсан уу?
  10. Энэ арилжаа хийсний дараа journaling хийхэд тайлбарлаж чадахуйц үндэслэлтэй юу?

Хэрэв эдгээр шалгуурыг аль нэгийг зөрчиж байвал арилжааг хийхгүй байх зориг бас төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Шалгалтын өсөлтийн замнал

Шалгалтын явцад таны ашиг, алдагдал хэрхэн өөрчлөгдөж байгаа нь зөвхөн тооны асуудал биш. Энэ нь таны төлөвлөгөө ажиллаж байгаа эсэхийг шууд илтгэгч юм. Иймд төлөвлөсөн equity curve буюу өсөлтийн зураглал гаргаж, түүнтэйгээ хослуулан бодит үр дүнгээ харьцуулж явах хэрэгтэй. Ингэснээр та хэт хурдлахгүй, мөн хэт удаашрахгүй тэнцвэртэй арилжаа хийж чадна.

Эцэст нь

Проп шалгалтад тэнцэх нь зөвхөн сайн стратегитай байхтай холбоогүй. Үнэн хэрэгтээ, тогтмол ашигтай стратеги ашиглаж чадах трейдерүүд ч эрсдэлийн хяналт муу, төлөвлөгөөгүй байдгаасаа болж олон удаа унадаг. Иймд шалгалтад тэнцэх цорын ганц итгэлтэй арга бол таны стратеги, сахилга, сэтгэлзүй гурвын цогц төлөвлөгөөтэй байх юм. Энэ төлөвлөгөө нь тоон зорилт, шалгалтын нөхцөл, өөрийн давуу болон сул талыг тусгасан, бодитой, шалгаж болдог бүтээл байх ёстой. Проп шалгалт бол тэсвэр, систем, хариуцлагын сорилт. Харин төлөвлөгөө бол таны зэвсэг юм.

Багаар эхэлж,

Ихээр өс

Шалгуурыг давсан арилжаачид биднээс $1,000,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг авч, "iTrader-ийн мэргэжлийн арилжаач" болно.

Яг одоо эхлэх

2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962


Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.


Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.


Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.


Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.


Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.


iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.


Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.


Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.


Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.