Сэтгэлзүйн бэлтгэл: Арилжаанд тогтвортой байхын тулд хийх 3 бодит арга

2025-06-30

Форекс арилжаанд амжилт олно гэдэг зөвхөн техник анализ, стратегийн оновчлолоос хамаардаггүй. Үнэн хэрэгтээ, олон арилжаачид хангалттай сайн системтэй мөртлөө тогтмол ашигтай ажиллаж чаддаггүй нь тэдний сэтгэлзүйн тогтворгүй байдал юм. Стресс, айдас, хэт итгэл, алдаанаас зайлсхийх гэх мэт сэтгэлзүйн хүчин зүйлс нь арилжааг сүйтгэгч томоохон шалтгаан болж байдаг. Ялангуяа проп фирмийн капитал ашиглан арилжаа хийж буй трейдерүүдэд энэ асуудал илүү өндөр дарамтаар илэрдэг.

Сэтгэлзүйн бэлтгэл: Арилжаанд тогтвортой байхын тулд хийх 3 бодит арга

Энэ нийтлэлд бид арилжаанд сэтгэлзүйн бэлтгэлтэй, тогтвортой байхын тулд хийж болох 3 бодит аргыг танилцуулж байна. Эдгээр аргууд нь мэргэжлийн түвшинд арилжаа хийдэг проп трейдерүүдийн дунд хамгийн үр дүнтэйд тооцогддог.

1. Өдөр тутмын сэтгэлзүйн журнал хөтлөх

Арилжааны явцад гарч буй сэтгэл хөдлөл, шийдвэр гаргалтын шалтгаан, тухайн өдрийн сэтгэлзүйн байдал зэргийг тэмдэглэж байх нь өөрийгөө танин мэдэх, сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь техник анализ шиг ил харагддаггүй ч гэсэн таны зан үйлийг ойлгоход тус болдог.

Журналдаа дараах агуулгыг багтааж болно:

  • Өглөөний сэтгэлзүйн байдал: тухайн өдөр ямар мэдрэмж давамгайлж байсан, өмнөх арилжаануудаас үлдсэн сөрөг мэдрэмж байв уу
  • Арилжаанд орсон шалтгаан: дүрэмд нийцсэн эсэх
  • Арилжааны үеийн сэтгэл хөдлөл: айдас, хэт итгэл, эргэлзээ зэргийн илэрхийлэл
  • Арилжааны дараах дүгнэлт: гаргасан шийдвэр зөв байсан эсэх, дахин ийм нөхцөл байдал үүсвэл яах ёстой вэ

Жишээ:

“Өглөө сэтгэл түгшсэн байдалтай байв. Учир нь өмнөх өдрийн алдагдлыг марталгүй бодож байсан. NY session-ий үеэр EURUSD дээр дүрэмд нийцээгүй, эрт оролт хийсэн. Ашиг авсан ч сэтгэл хангалуун бус байв. Ирээдүйд ийм нөхцөл үүсвэл 10 минут амарч байгаад дахин хандана.”

2. Арилжааны өмнөх сэтгэлзүйн өөрийгөө үнэлэх

Өглөө арилжаа эхлэхээс өмнө өөрийн сэтгэлзүйн байдлыг үнэлэх нь хөнгөн хуумгай үйлдлээс сэргийлэх үр дүнтэй арга юм. Зарим өдрүүдэд таны оюун санаа тодорхойгүй, төвлөрөл муу, бухимдал ихтэй байж болно. Энэ үед та дүрэм мөрдөхөөс илүү сэтгэл хөдлөлөөр удирдуулж шийдвэр гаргах магадлал өндөр.

Та дараах асуултыг өөрөөсөө асууж болно:

  • Би өнөөдөр сэтгэлзүйн хувьд тайван, төвлөрсөн байна уу?
  • Би гаднын дарамт, стресс мэдэрч байна уу?
  • Би дүрэмд суурилсан шийдвэр гаргаж чадах уу?
  • Би алдагдлыг хүлээн зөвшөөрөх сэтгэлзүйтэй байна уу?

Хэрэв танд тодорхойгүй, эсвэл “үгүй” гэж хариулагдах асуулт олон байвал тухайн өдөр арилжаанд оролгүй, эсвэл хамгийн бага эрсдэлтэй хэлбэрээр ажиллахыг зөвлөж байна. Зарим тохиолдолд арилжаа хийхгүй байх нь арилжаа хийхээс илүү ухаалаг шийдвэр байж чаддаг.

3. Арилжааны дараах сэтгэлзүйн дүн шинжилгээ

Арилжааны дараа тухайн өдрийн сэтгэл хөдлөл, шийдвэр гаргалтад хийсэн дүгнэлт, стратегийн гүйцэтгэл зэргийг эргэн харах нь сэтгэлзүйн сургалтын хамгийн чухал хэсэг юм. Энэ дадал нь таныг өөрийн сэтгэлзүйн алдаагаа ойлгож, ирээдүйд давтахгүй байхад тусална.

Дараах гурван ангиллаар өөрийгөө үнэлж болно:

  1. Техникийн хувьд арилжаа зөв байсан уу? Стратегийн дүрэм мөрдөгдсөн үү?
  2. Сэтгэлзүйн хариу үйлдэл гарсан уу? Айдас, сандрал, уур, хэт итгэлтэй байдал зэрэг нөлөөлсөн үү?
  3. Ирээдүйд ийм нөхцөл байдалд орох үед ямар шийдвэр гаргах хэрэгтэй вэ?

Жишээ:

“GBPJPY дээр орсон арилжаа стратегийн дагуу байсан ч гарч байгаа мөчид хэт хурдан action авсан. Энэ нь зах зээлийн хөдөлгөөнийг дутуу ойлгосон, мөн алдагдлыг дахин үзэхээс айж байсан мэдрэмжтэй холбоотой. Дараа дахин ийм нөхцөл үүсвэл Take Profit хүрэх хүртэл сэтгэл хөдлөлгүйгээр хүлээж сурах хэрэгтэй.”

Дүгнэлт

Сэтгэлзүйн бэлтгэл бол арилжаачин бүрийн хөгжлийн цөм юм. Техник болон стратегийн мэдлэгт төвлөрөхийн зэрэгцээ сэтгэлзүйн сахилга бат, тэсвэр тэвчээрийг давхар хөгжүүлж байж л урт хугацаанд ашигтай тоглолт хийх боломж бүрдэнэ. Арилжаа бол өдөр бүрийн сэтгэлзүйн сорил юм. Харин өөрийн зан авирыг танин мэдэж, хяналт тавьж чадсан трейдер л дараагийн түвшинд хүрнэ.

Өдөр тутмын сэтгэлзүйн журнал, арилжааны өмнөх үнэлгээ, арилжааны дараах дүгнэлт гэсэн гурван алхмыг тогтмол хэрэгжүүлж чадвал та зөвхөн сайн трейдер байхаас гадна өөрийнхөө дотоод тэвчээр, сахилга баттай удирдагч нь болж чадна.

Багаар эхэлж,

Ихээр өс

Шалгуурыг давсан арилжаачид биднээс $1,000,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг авч, "iTrader-ийн мэргэжлийн арилжаач" болно.

Яг одоо эхлэх

2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962


Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.


Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.


Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.


Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.


Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.


iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.


Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.


Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.


Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.