2025-06-04
Сүүлийн жилүүдэд проп трейдинг буюу “проп фирм”-ийн оролцогчоор арилжаалах сонирхол дэлхий даяар эрс нэмэгдэж байна. Тусгай шалгуур, сургалт, эрсдэлийн менежменттэйгээр хөрөнгийн зах зээлд оролцохыг хүссэн шинэ арилжаачдад проп фирмүүд гайхалтай боломжийг олгодог.
Гэсэн хэдий ч “Проп фирм” гэж яг юу болох, хэрхэн ажилладаг, ямар давуу болон сул талтай вэ гэдэгт олон шинэ арилжаачид төөрөгдөлтэй хандаж, олон асуулттай байдаг.
Энэхүү нийтлэлд бид проп фирмүүдийн талаар шинэ арилжаачдаас хамгийн их асуулагддаг 10 асуултыг дэлгэрэнгүй тайлбарлан, та бүхэнд ойлгомжтой, системтэй танилцуулна.
Проп фирм буюу Prop Trading Firm гэдэг нь өөрийн хөрөнгөөр бусад арилжаачдад зах зээл дээр арилжаа хийх боломж олгодог байгууллага юм. Тэдгээр арилжаачдад тодорхой шалгуур хангасны дараа хөрөнгө олгож, ашгийн тодорхой хувийг хамтран хуваах хэлбэрээр хамтран ажилладаг.
Жишээ нь: Танд 100,000 ам.долларын арилжааны хөрөнгө олгож, та энэ хөрөнгийг ашиглан худалдаа хийх бөгөөд ашгийн тодорхой хувийг та өөрөө авах ба үлдсэн хэсгийг проп фирм авна.
Проп фирмүүдэд нэвтрэхийн тулд ихэвчлэн шалгуур буюу “чалленж” гэгддэг үнэлгээний үе шатанд орно. Энэ нь таны арилжааны чадвар, эрсдэл удирдах дадал, тогтвортой байдлыг шалгадаг.
Шалгуурт амжилттай тэнцэхэд танд тухайн проп фирмээс хөрөнгө олгох боломж нээгддэг.
Ихэнх проп фирмүүд анх шалгуурын шатанд демо буюу хиймэл орчинд арилжаа хийх боломж олгодог. Энэ нь бодит хөрөнгө биш ч бодит зах зээлийн нөхцөлд хийгддэг.
Хэдэн проп фирмүүд шалгуур амжилттай тэнцсэний дараа бодит хөрөнгөтэйгээр зах зээлд арилжаа хийх боломж олгодог. Энэ тохиолдолд таны хийсэн арилжааны үр дүн бодит мөнгө болж, ашгийг тань компанитай хуваалцах хэлбэртэй.
Жишээ нь, iTrader компани live буюу бодит хөрөнгөтэй проп арилжааны боломжыг санал болгодог.
Проп фирмүүдийн ашиг хуваарилалтын хэлбэр ихэвчлэн хувь хэмжээтэй байна. Жишээ нь:
Ихэнх тохиолдолд ашгийн хуваарилалт 70/30 эсвэл 80/20 байдаг. Гэсэн хэдий ч iTrader компани 90/10 ашгийн хуваарилалтын давуу талыг санал болгодог.
Проп фирмүүдээс олон төрлийн дүрэм, хязгаарлалтыг гаргадаг. Жишээ нь:
Эдгээр дүрэм журмыг зөрчихөд сануулга авах, мөнгө олгох эрхээсээ салгах, бүр дансыг хаах хүртэл арга хэмжээ авч болно.
Проп фирмийг сонгохдоо хамгийн түрүүнд тухайн фирм хэр найдвартай, туршлагатайг шалгах хэрэгтэй. Арилжаачдын сэтгэгдэл, олон жилийн туршлагыг харж үзэх нь чухал. Мөн шалгуурын нөхцөл, ашгийн хуваарилалтын хувийг сайтар судлах хэрэгтэй. Арилжааны дэмжлэг, харилцагчийн үйлчилгээ түргэн шуурхай байх нь амжилтын үндэс болно. Түүнчлэн сургалт, урамшууллын системтэй, таны арилжааны хэв маягт тохирсон дүрэм журамтай эсэхийг анхаарах нь зүйтэй.
Хэрэв таны арилжааны стратеги, мэдлэг хангалтгүй бол проп фирмд оролцох нь эрсдэлтэй. Сэтгэл санаа тогтворгүй, стресс ихтэй үед мөн оролцохоос зайлсхийх хэрэгтэй. Мөн хатуу дүрэм журмыг дагаж мөрдөж чадахгүй, найдвартай бус фирмүүдтэй ажиллахгүй байх нь зүйтэй. Хувийн санхүү, цаг зав тохирохгүй үед мөн проп арилжаанд орохгүй байх нь илүү зөв.
Эцэст нь Проп фирмд амжилттай ажиллах, хөрөнгө олж авах нь арилжааны ур чадвар, сэтгэл зүйн тогтвортой байдал, эрсдэлийн менежментийн нэгдэл юм. Шинэ арилжаачдад проп трейдинг бол хувийн хөрөнгө оруулалтгүйгээр зах зээлд оролцох, чадвараа хөгжүүлэх сайхан боломж бөгөөд та дээрх 10 асуултын хариуг ойлгосноор энэ салбарт илүү амжилттай алхам хийхэд тань туслах болно.
2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962
Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.
Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.
Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.
iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.
Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.
Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.
Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.