2025-08-15
Арилжаа гэдэг нь зөвхөн стратеги боловсруулах, график унших, индикатор ашиглах төдий зүйл биш. Энэ бол хүний сэтгэл хөдлөл, шийдвэр гаргалт, эрсдэлийн менежмент зэрэгтэй шууд холбоотой, тархины үйл ажиллагаанд гүн суурилсан нарийн процесс юм.
Хүн бүрийн зан төлөв, дадал зуршил, гэнэтийн нөхцөл байдалд үзүүлэх хариу үйлдэл нь тархины ажиллагаанаас шалтгаалдаг. Иймээс тархи хэрхэн ажилладгийг ойлгох нь зөвхөн эрдэмтдийн биш, арилжаачдын ч анхаарах ёстой мэдлэг юм. Энэхүү нийтлэлд бид тархины гол бүтцүүд, тэдгээрийн арилжаанд үзүүлэх нөлөө, мөн тархи судлалыг арилжаандаа хэрхэн ашиглаж болох талаар өгүүлэх болно.
Энэ хэсэг нь оновчтой шийдвэр гаргах, ирээдүйг төсөөлөх, төлөвлөх, дүн шинжилгээ хийх чадвартай шууд холбоотой.
Үүрэг: Логик сэтгэлгээ, төлөвлөлт, дүн шинжилгээ, таамаглах зэрэг үйл ажиллагааг хариуцна.
Арилжаанд нөлөөлөх нь: Хэт богино хугацааны ашигт автахгүйгээр, статистик тоон мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадварыг бий болгодог.
Жишээ: Мэдээ гарсны дараа гэнэтийн үнийн хэлбэлзэлд автаж бус, төлөвлөсөн стратегиа дагаж чадах нь энэ хэсгийн идэвхтэй ажиллагааны үр дүн.
Үүрэг: Айдас, шунал, уур бухимдал зэрэг хүчтэй сэтгэл хөдлөлийг зохицуулдаг.
Арилжаанд нөлөөлөх нь: Зах зээл гэнэт унах үед айж бүх арилжаагаа хаах, эсвэл огцом өсөлтөд автаж бүх хөрөнгөө оруулах гэх мэт хурдан, эрсдэлтэй хариу үйлдэлд хүргэнэ.
Жишээ: NFP мэдээний дараах огцом хөдөлгөөнд арилжих нь амигдала хэт идэвхжсэн шинж байдаг.
Үүрэг: Амжилт эсвэл ашиг олох үед таашаал төрүүлэх “допамин” ялгаруулж, тухайн үйлдлийг давтах хандлага бий болгодог.
Арилжаанд нөлөөлөх нь: Ашиг олсны дараа илүү их эрсдэлтэй арилжаа хийх, эсвэл “OVERTRADING” хийх мөн өөртөө хэт итгэлтэй болох эрсдэл үүсгэдэг.
Жишээ: Хэд хэдэн дараалсан амжилттай арилжааны дараа мөнгө олох хүсэл хэт нэмэгдэж, эрсдэлийн хэмжээг хоёр дахин өсгөх.
Арилжааны өмнө болон дараа өөрийн сэтгэлзүйн байдлаа тэмдэглэж, ямар үед илүү зөв шийдвэр гаргаж байгаагаа ажиглах.
“Хэт их айдас” эсвэл “хэт их баяр” төрөх үед арилжаа дахин нээхгүй байх дүрэм гаргах..
Өмнөх алдаагаа дүгнэх арилжааны өдрийн тэмдэглэл (Trading Journal) хөтлөх.
Нэг төрлийн алдааг хэдэн удаа давтаж байгаагаа хянах.
Ашигтай болон алдагдалтай арилжааны харьцааг R/R ratio-гоор тооцож, сэтгэлзүйн бус тоон үзүүлэлтээр шийдвэр гаргах.
“Алдагдлаа нөхөх” гэсэн богино хугацааны сэтгэлзүйгээ дарж, урт хугацааны стратегиа баримтлах.
Өдөрт 5–10 минутын mindfulness meditation хийж, стресс болон сэтгэл хөдлөлийн түвшинг бууруулах.
Арилжаанд зөвхөн техник болон суурь шинжилгээ чухал биш харин таны тархины үйл ажиллагаа, сэтгэлзүйн сахилга бат, ухамсрын түвшин гол үүрэг гүйцэтгэнэ. Тархины бүтцийг ойлгож, сэтгэл хөдлөлөө хянах арга техник эзэмшсэнээр та урт хугацаанд тууштай, тогтвортой ашигтай арилжаачин болж чадна.
2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962
Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.
Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.
Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.
iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.
Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.
Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.
Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.