Тогтвортой сэтгэлзүйн хүрээ: "Mental Drawdown" vs Financial Drawdown

2025-06-26

Форекс арилжаанд drawdown гэдэг нь зөвхөн тоон үзүүлэлт биш. Энэ нь сэтгэлзүйн хариу урвал, шийдвэр гаргалтын гажуудал, улмаар урт хугацааны гүйцэтгэлийн гол эрсдэлүүдийн нэг юм. Проп фирмд шалгалт өгөх, эсвэл funded трейдэрээр тогтмол ашигтай арилжаа хийх явцад “Financial Drawdown” буюу дансны хасалттай зэрэгцэн “Mental Drawdown” буюу дотоод итгэл, төвлөрөл, тэвчээрийн алдагдал нь гарч ирдэг.

Тогтвортой сэтгэлзүйн хүрээ: "Mental Drawdown" vs Financial Drawdown

Эдгээр хоёр ойлголт хоорондоо хамааралтай боловч ялгаатай. Сэтгэлзүйн тогтвортой байдал бол мэргэжлийн трейдэрийн ялалтын суурь бөгөөд энэ сэдвийг гүнзгийрүүлэн судалж, ойлгох нь арилжаанд “амьд үлдэх” чухал хүчин зүйл юм.

Financial Drawdown гэж юу вэ?

Financial Drawdown гэдэг нь таны арилжааны дансны хамгийн өндөр түвшнээс хамгийн доод түвшин хүртэлх хасалт юм. Энэ нь:

  • Equity дээр суурилсан байж болно
  • Balance дээр суурилсан байж болно
  • Үргэлжлэх хугацаа, гүнзгийрэлтээр хэмжигддэг

Жишээ нь, $10,000 → $7,500 болж унасан бол таны financial drawdown = 25%. Prop firm-ийн шалгалтад энэ нь ихэнхдээ максимум 5–10% хязгаарлагддаг.

Хэдийгээр энэ нь тоон үзүүлэлт мэт санагдавч, жинхэнэ аюул нь сэтгэлзүйн түвшинд үүсдэг.

Mental Drawdown гэж юу вэ?

Mental Drawdown гэдэг нь санхүүгийн алдагдалтай эсэхээс үл хамааран трейдэрийн сэтгэлзүйн тэнцвэр алдагдах үйл явц юм. Энэ нь дараах байдлаар илэрнэ:

  • Өмнөх хэд хэдэн алдагдлын дараа итгэл сулрах
  • Зөв шийдвэр гаргах ч үр дүнгүйгээр төгсөх ба түүнээс үүдэн шийдвэр гаргалтад эргэлзэх
  • FOMO, Revenge Trading, Overtrading гэх мэт сэтгэлзүйн гажуудал илрэх
  • Арилжаагүй үед ч сэтгэлзүйн ачаалал даамжрах
  • Тогтмол алдааг “анзаарахгүйгээр” давтах

Таны Equity chart шулуунаар унаагүй байлаа ч таны дотоод “сэтгэлзүйн equity” унаж байгаа бол та mental drawdown-д орсон гэж үзэж болно.

Сэтгэлзүйн ба Санхүүгийн Drawdown-ын харилцан хамаарал

Сэтгэлзүйн Drawdown ба Санхүүгийн Drawdown нь хоорондоо салшгүй хамааралтай ойлголтууд боловч илэрч буй хэлбэр, хэмжигдэх нэгж, сэргэх арга нь эрс ялгаатай. Санхүүгийн drawdown нь ихэнхдээ дансны equity буюу бодит мөнгөн хасалтаар хэмжигддэг. Хамгийн өндөр орлогын цэгээс хамгийн доод цэг хүртэлх алдагдлыг тодорхой хугацааны туршид тоон утгаар илэрхийлнэ. Энэ нь техник шинжилгээгээр, гүйцэтгэлийн графикаар шууд хэмжигдэх боломжтой байдаг. Харин сэтгэлзүйн drawdown нь тоон утгаар хэмжигдэхгүй ч, арилжааны хамгийн том эрсдэлүүдийн нэг юм. Энэ нь трейдэрийн оюуны төвлөрөл сулрах, өөртөө итгэх итгэл ганхах, шийдвэр гаргалтад эргэлзэх хэлбэрээр илэрдэг. Зарим үед хэт ашигтай үе ч сэтгэлзүйн дарамтыг бий болгож, логик бус арилжаа руу түлхэх нь бий.

Санхүүгийн drawdown үүссэн даруйдаа сэтгэлзүйн түвшинд нөлөө үзүүлж эхэлдэг. Жишээлбэл, equity 10%-иар буурах үед трейдэрийн тархинд “үүнийг яаралтай нөхөх хэрэгтэй” гэсэн urgency буюу дарамт үүснэ. Хэрэв энэхүү дарамтыг зөв зохицуулж чадахгүй бол дараагийн trades дээрээ алдаатай шийдвэр гаргах, revenge trading хийх, эсвэл системээ орхих зэрэг сөрөг зан үйлс давтагдаж эхэлдэг. Энэ мөчөөс эхлэн сэтгэлзүйн drawdown санхүүгийнхаас давж, жинхэнэ “унах мөчлөг” эхэлдэг.

Түүнчлэн сэтгэлзүйн drawdown заримдаа санхүүгийн алдагдалгүй ч тохиолдож болно. Хэд хэдэн ашигтай арилжааны дараа гарсан жижиг алдагдал ч трейдэрийн хүлээлттэй зөрж, гутралд хүргэж болдог. Хэт өндөр хүлээлт, төгс гүйцэтгэлд тэмүүлсэн сэтгэлзүйн дарамт өөрөө гүнзгий сэтгэлзүйн уналтыг үүсгэх шалтгаан болдог.

Санхүүгийн drawdown-ыг нөхөх нь статистикийн хувьд тодорхой хугацаа шаардана — танд хангалттай edge, position sizing, risk/reward харьцаа байхад нөхөгдөх боломжтой. Харин сэтгэлзүйн drawdown-оос сэргэхэд хугацаанаас гадна ухамсартай дотоод хяналт, өөрийгөө ажиглах чадвар, сэтгэлзүйн дасгал, рефлекшн шаарддаг. Энэ ялгаа нь prop трейдинг орчинд маш хүчтэй илэрдэг: учир нь тэнд гүйцэтгэл нь KPI-р хэмжигддэг ч тогтвортой ашигт хүрэх цорын ганц зам бол сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалах явдал юм.

Prop арилжаачдын хамгийн түгээмэл уналтын шалтгаан бол Financial Drawdown бус, харин Mental Drawdown-ын дараах decision degradation байдаг. Арилжаагаа удирдах бус сэтгэл хөтлөөд эхлэх тэр мөчөөс л сэтгэлзүй нь стратегиас давуу эрх авч, гүйцэтгэл буурч эхэлдэг.

Яагаад Prop Trader-д Mental Drawdown илүү аюултай вэ?

Проп фирмийн шалгуур, хяналтын орчин нь трейдэрийг хязгаарлагдмал drawdown, тодорхой хугацааны гүйцэтгэлийн дарамт дор ажиллуулдаг. Үүнээс үүдэн:

  • Trade бүрт хэт их ач холбогдол өгөх хандлага
  • Short-term performance-д хэт хүлээлттэй байх
  • Сэтгэл хөдлөлөөс үүдэн төлөвлөгөөг зөрчих

Эдгээр нөхцөлд арилжааны аюул багатай алдаа ч сэтгэлзүйг хүнд уналт руу оруулах магадлалтай.

Mental Drawdown-оос урьдчилан сэргийлэх стратеги

  1. Эрсдэлийн хэмжээг сэтгэлзүйн хүлээлттэй уялдуулах
    • 1%-ийн санхүүгийн эрсдэл ч 10%-ийн сэтгэлзүйн стресстэй дүйцэж болно. “Position Sizing”-оо зөв сонгох нь сэтгэлзүйн дарамтыг бууруулах чухал алхам.
  2. Performance log биш, Behavior log хөтөл
    • Таны өдөр тутмын сэтгэл хөдлөл, шийдвэр гаргах шалтгаан, өөртөө өгсөн үнэлгээ зэргийг тэмдэглэх.
  3. Арилжааны дараах “дотоод хяналтын дүн шинжилгээ” хий
    • Энэ нь зөвхөн PnL биш, “бодлогын дагуу шийдвэрлэсэн эсэх” дээр төвлөрнө.
  4. Тогтмол завсарлага авах ба фокус сэргээх аргачлал
    • Хэт их дэлгэц ширтэх, график харахаас үүдэлтэй “decision fatigue”-аас зайлсхийх
  5. Loss Acceptance буюу “зүй ёсны алдагдлыг хүлээн зөвшөөрөх” сэтгэлзүйтэй байх
    • “Алдаа гаргасан уу, эсвэл систем зөв ажилласан ч зах зээл эсрэг хөдөлсөн үү?” гэдэг асуултад хариу өгөх

Тогтвортой сэтгэлзүйн хүрээ гэж юу вэ?

Трейдингт "тооцоололтой эрсдэл" авдаг ч “сэтгэлзүйн тогтворгүй байдал” нь тооцоог үгүй хийдэг. Тиймээс тогтвортой сэтгэлзүйн хүрээ (psychological stability zone)-ийг тодорхойлж, түүнийг хамгаалах нь мэргэжлийн трейдэрүүдийн гол зорилго юм. Энэ хүрээ дараах нөхцөлтэй уялддаг:

  • Алдагдлын дараа сэтгэл хөдлөлд автдаггүй байх
  • Ашиг гарах үед хэт хөөрөхгүй, рациональ байдлаа хадгалах
  • Удаан хугацааны зорилгодоо үнэнч үлдэх
  • Performance pressure-ийг “ургамал” шиг тэжээж, “гал” шиг түлэхгүй байх

Дүгнэлт

Сэтгэлзүйн хямрал таны Equity-г алдагдуулахаасаа өмнө таны дотоод хяналтыг эвдэж, стратегийг сулруулж эхэлдэг. Financial Drawdown бол хэмжигдэхүйц; харин Mental Drawdown бол хэмжигдэхгүй ч хамгийн том эрсдэл юм.

Форекс проп арилжаанд амжилт олох нь зөвхөн сайн стратеги, сайн систем биш — харин сэтгэлзүйн уналтад “сүйрэл” биш, “сэргэлт” болгон хандах чадвартай трейдэрүүдийн л хожих тулаан билээ.

Багаар эхэлж,

Ихээр өс

Шалгуурыг давсан арилжаачид биднээс $600,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг авч, "iTrader-ийн мэргэжлийн арилжаач" болно.

Яг одоо эхлэх

2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962


Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.


Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.


Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.


Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.


Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.


iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.


Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.


Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.


Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.